Хэрвээ та бүхэн дор дурдсан мэргэжлээр их сургууль төгсөөд 2 жил тогтвор суурьшилтай ажиллаад одоо тухайн мэргэжлээрээ Засгийн Газрын тэтгэлэгээр магистр хийх соирхолтой байгаа бол дор дурдсан мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
Монгол Улсын Засгийн Газар нь Япон Улсын Засгийн Газрын тусламжаар “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр(JDS)” ийг 2001 оноос хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд төлөвлөгөөний боловсруулалт, хэргэжилүүлж, улс орноо 21-р зуунд удирдан жолоодож чадахуйц итгэл найдвартай, шилдэг, залуу төрийн албан хаагчийг бэлтгэхэд оршино. Мөн түүнчлэн суралцагч оюутнууд нь Япон орныг сайтар танин мэдэж, хоёр орны найрамдалт харилцааны үндсийг хөгжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэл найдвар тавьж байна.