Friday, 30 September 2011

Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр Japanese Grant Aid for Human Resource Development Scholarship Program 2012-2013 Япон улсад 18 тэтгэлэгт оюутан суралцуулна!

 Хэрвээ та бүхэн дор дурдсан мэргэжлээр их сургууль төгсөөд 2 жил тогтвор суурьшилтай ажиллаад одоо тухайн мэргэжлээрээ Засгийн Газрын тэтгэлэгээр магистр хийх соирхолтой байгаа бол дор дурдсан мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.

Монгол Улсын Засгийн Газар нь Япон Улсын Засгийн Газрын тусламжаар “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр(JDS)” ийг 2001 оноос хэрэгжүүлж байна.
Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд төлөвлөгөөний боловсруулалт, хэргэжилүүлж, улс орноо 21-р зуунд удирдан жолоодож чадахуйц итгэл найдвартай, шилдэг, залуу төрийн албан хаагчийг бэлтгэхэд оршино. Мөн түүнчлэн суралцагч оюутнууд нь Япон орныг сайтар танин мэдэж, хоёр орны найрамдалт харилцааны үндсийг хөгжүүлж, бэхжүүлнэ гэдэгт итгэл найдвар тавьж байна.
Уг хөтөлбөрөөр Япон улсын магистрантурт суралцах болсон оюутнуудаас мэргэжлийн мэдлэг олж авахын зэрэгцээ судалгаа хийн, түүгээрээ дамжуулан нөхөрлөлийн холбоог тогтоож, өөрийн оронд тулгараад буй нийгэм, эдийн засгийн хөгжилд холбогдох асуудлуудыг шийдвэрлэхийг хүсдэг.
Тус хөтөлбөрт нь JDS-ийн дэд хөтөлбөрт нийцсэн байгууллагуудаас (зөвхөн төрийн байгууллагууд) нэр дэвшигдэн, хамрагддаг бөгөөд уг төсөлд доорх байгууллагууд хамрагдах боломжтой.
Элсэлтэнд хамрагдахыг хүсч байвал харъяа байгууллагынхаа Төрийн Захиргааны Удирдлагын Газар эсвэл хүний нөөцийн албаны хариуцагчтай, мөн JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газартай холбогдож болох ба 10-р сарын 21-ний өдрийг хүртэл харъяа байгууллагынхаа холбогдох мэргэжилтэнд бүртгэлийн материал (өргөдөлийн маягт гэх мэт) -ыг ирүүлнэ үү.
Энэхүү хөтөлбөр нь Япон Улсын магистрантурт англи хэл дээр суралцах нийт 18 тэтгэлэгт оюутныг сонгон шалгаруулна. Тэнцэгч нар нь 2012 оны зун (Осакагийн их сургуулийн хувьд 2013 оны өвөл) Япон Улс руу суралцахаар явах болно.

1. JDS ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
JDS хөтөлбөрөөр их дээд сургуулийн сургалтын төлбөр болон бусад шаардлагатай сургалтын хураамж, сар бүрийн байр / амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, хоёр талын онгоцны зардал, бусад тэтгэмж (Японд анх очиход олгох тэтгэмж, сургалтын материал худалдан авах тэтгэмж гэх мэт) олгогддог. Мөн оюутнууд Япон Улсад суралцаж байх хугацаандаа сургалт болон амьжиргааны тал дээр тулгамламдаж буй асуудлынхаа талаар тогтмол зөвөлгөө авах боломжтой.

2. ЭЛСЭЛТЭНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
(1) Иргэншил: Монгол улсын иргэн байх.
(2) Нас: 2012 оны 4-р сарын 1-ны байдлаар 22-оос дээш, 40-өөс доош настай байх. (1972 оны 4-р сарын 2-оос 1990 оны 4-р сарын 1-ны хооронд өмнө төрсөн байх)
(3) Боловсролын түвшин: Баклаврын зэрэгтэй байх. (Монгол Улсын Засгийн Газар болон бусад гадаад орны Засгийн Газрын албан ёсоор магадлан итгэмжилсэн сургуулийг дүүргэсэн байх)
(4) Ажлын туршлага: Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа буюу 2011 оны 10-р сарын 21-ны өдрийн байдлаар баклаврын зэрэг горилсоноос хойш харъяалагдаж буй байгууллагадаа 2-оос дээш жил ажилласан байх. (Их сургууль төгсөхөөс өмнөх ажилласан хугацаа болон гэрээт ажил, ажлаас чөлөөлөгдсөн гэх мэтийн хугацаа оруулахгүй.) Өргөдөл гаргагч нь 3-р хэсэгт заасан байгууллагын үндсэн ажилтан нь байна.
(5) Хэлний мэдлэгийн түвшин: TOEFL ITP 500 оноо орчим байх.
(6) Эрүүл мэндийн байдал: Бие бялдар, сэтгэл зүйн хувьд эрүүл байх.
(7) Элсэлтэнд дараах хүмүүс хамрагдах боломжгүй. Үүнд:
a) Одоогийн байдлаар Япон Улсын Засгийн Газрын (Боловсролын яам) тэтгэлэг, бусад гадаад орны Засгийн Газрын тэтгэлэгийг авч байгаа болон авах төлөвлөгөөтэй байгаа хүн.
b) Урьд өмнө нь магистрын зэрэг горилохоор Монгол Улсын Засгийн Газар болон бусад гадаад орны тэтгэлэгээр суралцаж байсан хүн.
c) JDS төслийн хамрагдах байгууллагад ажилдаггүй хүн.
d) Төсөлд хамрагдах байгууллагын үндсэн ажилтан
e) Одоогийн байдлаар цэргийн алба хааж байгаа хүн, мөн цэргийн харъяалалтай хүн. биш бол элсэлтэнд хамрагдах боломжгүй.
Бусад:
Суралцагч оюутан нь Япон Улсад сургуулиа дүүргэсэнийхээ дараагаар сурч мэдсэн мэдлэг, ур чадвараа ашиглан эх орныхоо хөгжил цэцгэлэлтэнд хувь нэмэр оруулах үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн Газраас баталсан тангаргын бичигт гарын үсэг зурах шаардлагатай

Дараах бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр хөгжлийн шийдвэрлэх асуудал, түүнтэй нягт уялдаа холбоо бүхий байгууллагуудыг төсөлд хамруулахаар сонгосон байгаа. Өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдаж буй байгууллагаас нэр дэвшигдэх ба зөвхөн тухайн хамрагдах

3. JDS ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭ
Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр
Japanese Grant Aid for Human Resource
Development Scholarship Program 2012-2013
дэд бүрэлдэхүүн хэсэгт хамрагдах боломжтой. Мөн төсөлд хамрагдаж буй тухайн байгууллагын харъяа байгууллагуудаас өргөдөл гаргах боломжтой ба дээд байгууллагаараа дамжуулан өргөдөлөө өгнө.
Төсөлд хамрагдах байгууллагуудыг Монгол Улсын Засгийн Газар болон Япон Улсын Засгийн Газрын төлөөллөөс бүрдэх Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн, сонгож шийдвэрлэсэн болно.

(ICT)
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яам, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах газар, Монгол банк
 Горилох эрдмийн зэрэг: Магистр (2 жил)
 Суралцах хэл: Англи хэл
 Япон руу явах хугацаа: 2012 оны зун (Осакагийн их сургуулийн хувьд 2013 оны өвөл)

 4. Бүртгэл
(1) “Элсэгчдэд зориулсан удирдамж”-ийг дараах газруудаас авна уу.
a) Харъяа байгууллагынхаа Төрийн Захиргааны Удирдлагын Газар, хүний нөөцийн алба
b) JICE JDS хөтөлбөрийн вэбсайт http://jice.org/e/jds/application/index.htm *элсэлтийн материалыг татаж авах боломжтой.
c) JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газар
(2) Элсэлтийн материал дээр шаардлагатай хэсгийг бөглөн, бусад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн харъяа байгууллагынхаа хариуцаж буй албаар дамжуулан, JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газар ирүүлнэ үү.

Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2011 оны 10-р сарын 1-ний өдрөөс 10-р сарын 21-ны өдөр хүртэл

5. Бүртгэлийн талаарх лавлагаа авах хаяг:
JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газар
Хаяг: Монгол-Япон Төвийн байр, 210 тоот, Их сургуулийн гудамж, Төв Ш/Х 917, Улаанбаатар 13
Материал хүлээж авах цаг: Даваа - Баасан, 10:00-12:30, 14:00-18:00 Утас: 55150415, 55150416

No comments:

Post a Comment